Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Бэрс Финанс ББСБ ХХК
Үнэт цаасны нөхцөл
9 тэрбум
Татан төвлөрүүлэх нийт дүн
90,000
Санал болгож буй тоо ширхэг
100,000 ₮
Нэрлэсэн үнэ
24 сар
Үнэт цаасны хугацаа
19.2%
Хүүгийн түвшин
Улирал бүр
Үнэт цаасны хүү төлөх давтамж
Жилд 1 удаа
Үндсэн төлбөр төлөгдөх давтамж
5%
Хүүгийн орлогын албан татвар
Бэрс Финанс ББСБ ХХК
Анхны үүрэг гүйцэтгүүлэгч
Түгээмэл асуулт хариулт.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь зээл, санхүүгийн түрээс, авлага гэх мэт ирээдүйн мөнгөн урсгалыг бий болгодог хөрөнгүүдийг эргэн төлөлтийн баталгаа болгон багцалж шинээр гаргаж буй үнэт цаасыг хэлнэ. ХБҮЦ нь хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.
Бэрс-2 ХБҮЦ-ны давуу талууд
- ХБҮЦ-ны үнийн дүн 9.0 тэрбум төгрөг бөгөөд энэ нь Бэрс Финанс ББСБ ХХК-ийн нийт зээлийн багцын ердөө 23.7%, өөрийн хөрөнгийн 35%-тай тэнцэхүйц дүн юм.
- Нээлттэй өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татвар 5% тул Бэрс-2 ХБҮЦ-ны 19.2%-ийн хүү нь хаалттай бондын 20.27%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.
- 10 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий хуулийн болон санхүүгийн шалгуур хангасан 100% хэвийн автомашины зээлийн багцаар баталгаажсан.
- Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалагдах тул хөрвөх чадвар өндөртэй буюу хугацаанаас нь өмнө худалдах боломжтой.
Анхны үүрэг гүйцэтгүүлэгч Бэрс Финанс ББСБ ХХК-ийн тухай
Бэрс Финанс ББСБ ХХК нь 2017 оноос эхлэн банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу толгой компани нь Бэрс Капитал ХХК юм. Тус компани нь өдгөө 21 салбар, 80 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Салбаруудын 2 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт харьяалагдах ба Монгол Улсын хэмжээнд өргөн хүрээнд, хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байна.
Бэрс-2 ХБҮЦ-ыг баталгаажуулж буй хөрөнгийн багцын мэдээлэл
Бэрс-2 ХБҮЦ нь нийт 2,318 зээлийн гэрээнээс бүрдэх 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий зээлийг багцалсан. Зээлийн багцын үлдэгдэлд жигнэсэн дундаж хугацаа 32 сар, жигнэсэн дундаж хүү 3.44% байна.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны давуу талууд
- Эрсдэл бага – Хууль болон санхүүгийн шалгуур хангасан хөрөнгийн багцаар баталгаажсан, тус хөрөнгийн багцыг тусгай зориулалтын компани байгуулж тусгаарласан байдаг.
- Тогтмол өгөөж – Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой
- Хөрвөх чадвар өндөр – Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж хугацаанаас өмнө худалдах боломжтой
- Гэрээлэгдсэн учир эргэн төлөлтийн мөнгөн урсгал орж ирэх эх үүсвэр тодорхой.
- Татварын дараах өндөр өгөөж – Нээлттэй өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татвар 5 хувь
Туршлагатай удирдлагын баг.
Бэрс Финанс ББСБ нь нийт 5 газар хэлтэс, 80 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Үнэт цаас гаргагчийн удирдлагын баг нь банк санхүүгийн салбарт 10-с дээш жил ажилласан туршлагатай, мэргэжлийн баг хамт олноос бүрддэг.
С.Отгонбат
2008 оноос хойш Бичил Глобус Групп ХХК-ийг үүсгэн байгуулж Ерөнхий захирлаар ажиллаж байна.
Б.Баярчимэг
Төрийн банкны хяналт, шалгалтын газрын захирал, Голомт банкны эрсдэлийн удирдлагын хэлтсийн ...
Я. Адьяахүү
Худалдаа хөгжлийн банкны газрын захирал, Хасбанкны хэлтсийн захирал, газрын захирал, Глашиер ...